Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649201 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 258-р хуудас. | дараах >>

Эхийн сэтгэл |Ээждээ хайртай хүн бүхэнд|

2008-04-10,23:36

              Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоог гүнжээс ч илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэж байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. 
             Харин сургуульд ороход бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч хамгийн царай муутай гэж хэлдэг болов. 
             Охин эхлээд тэр ярианд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биендээ атаархадаг шүү дээ. Гэвч он эил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байв. 
           Залуу охин ээжийгээ хайрлах хайр нь үзэн ядалт болж солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. 
           Эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар сохроно гэдгээ мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод жилд орохоор болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа үлдээгээд охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуйн дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга бйлаа. 
            Нэгэн өдөр эмч нар өөрт нь тохирсон нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дарамт бололгүй амьдрах хэрэгтэй байлаа. 
            Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж, яс өндөртэй хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиорон хамирч байв. 
              Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч:
- Би энэ дэлхийд дахин төрсөн мэт байна. Миний нүүрний өө сэт үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юм уу? хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь: 
- Үгүй охин минь. Зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм хэмээн инээмсэглэн хариулжээ.  

бичсэн: gereltuya төрөл: Би уншлаа | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 929 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

eejtei hun buhen unshaarai
ээжээ танидаа би хайртай. хэн намайг юу гэж боддоу байлаа ч ээждээ би хамгийн сайхан
Зочин хэзээ бичсэн: 16:19, 2008-04-10 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 258-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг